Шинжлэх ухаан-практикийн хурал  боллоо

М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс Ардын Аж Ахуй, Төрийн Захиргааны  Академиас хамтран “Российско-Монгольские отношения: от истоков до современности” сэдэвт олон улсын шинжлэх ухаан-практикийн хурлыг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Москва хотноо зохион байгуулав.  Хуралд ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандар Кубарович, Монгол улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Даваа, Москвагийн их сургуулийн Ази-Африкийн орнуудын институтын захирал, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Абылгазиев Игорь Ишеналиевич, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх УААТЗ-ны Академийн дэд захирал Буташин Анатольевич, Евроазийн ард түмний ассамблейн ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч дарга, улс төрийн шинжлэх ухааны доктор  Смирнова Светлана Константиновна нар хүндэт зочноор оролцсон байна. 

Энэхүү хурлаар олон улсын харилцаа, түүний дотор монгол, оросын харилцааны түүх, ирээдүйг Евроазийн үзэл баримтлалын үүднээс авч үзсэнээрээ ач холбогдолтой боллоо. 

Хуралд МУЭИС-ийн Эрдэм хүрээлэнгийн захирал, Sc.D., профессор Х. Батцэнгэл "Российско-Монгольские отношения: от истоков до современности" сэдвээр үндсэн илтгэлийг тавьсан байна.

Content

Content