Дугуй ширээний уулзалт зохион байгуулав.

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, дипломат ажилтны өдрийн хүрээнд Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв (ОШУСТ) -өөс дугуй ширээний уулзалт 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулав. Уулзалтад ГХЯ, БШУЯ, Соёлын Яам, БХЯ, МУЭИС, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, ОШУСТ, ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Ардын Аж Аухйн Академи зэрэг төр, хувийн хэвшлийн бхйгууллагын төлөөлөл оролцож дээрх түүхэн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажил, тэдгээрийн ач холбогдлын талаар санал бодлоо солилцсон байна. 

Уулзалтад МУЭИС-ийн захирал, доктор (Sc.D),  профессор Ч. Зэгиймаа, БШУ-ны сайдын зөвлөх, МУЭИС-ийн зөвлөх профессор, доктор (Sc.D), профессор С. Будням, "Эрдэм судлал" хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Х. Батцэнгэл, МУЭИС-ийн зөвлөх профессор, Хүндэт дипломатч, доктор (Sc.D), профессор Г. Төмөрчулуун нар оролцлоо.