МУЭИС-ийн профессорын багийн өргөтгөсөн Их семинар сар бүр хуваарийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулагдаж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан энэ удаагийн Их семинараар 14 докторант эрдэм шинжилгээний ажлын сэдэв, удирдагчаа батлуулж, 6 докторант, 2 магистрант судалгааны ажлын явцыг хэлэлцүүлж, 2 докторант, 1 магистрант доктор, магистрын ажлын урьдчилсан хамгаалалт хийсэн бол 1 магистрант магистрын зэрэг горилсон дипломын ажлаа амжилттай хамгаалсан байна.
Судлаач оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!