БМИҮЗ - ийн шинжээчийн баг ажиллав.

“Гадаад хэл, шинжлэл” докторын сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэх тухай Монгол Улсын Эрдмийн их сургуулийн хүсэлтийн дагуу БМИҮЗ-ийн шинжээчийн баг тус сургууль дээр 2021 оны 01-р сарын 28-ны өдөр ажиллав. Энэ ажлын хүрээнд шинжээчид Хөтөлбөрийн өөрийн үнэлгээний багийн боловсруулсан тайлан, нотлох баримтуудтай танилцан суралцагч, төгсөгч, ажил олгогч, багш нарын төлөөлөлтэй уулзлаа.