Докторын диплом гардууллаа.

Эрдмийн ажлаа амжилттай бичиж хамгаалсан МУЭИС-ийн докторант Н. Зулцэцэг, Liu Yujie нар Боловсрол судлалын доктор (Ph.D), Ц. Агиймаа, Бао Алатантуяа, Lui Juan, Mi Tin Tin нар Хэлшинжлэлийн доктор (Ph.D),  Ж. Загас, Д. Хонгорзул нар Бизнесийн удирдлагын доктор (Ph.D), Buheqiqiqe Соёл судлалын доктор (Ph.D)-ын дипломоо 2020 оны 12 дугаар сарын 29-нд гардан авлаа. 

Эдгээр төгсөгчид нь 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлээ хэлэлцүүлэн амжилттай хамгаалсан юм. 

МУЭИСийн захирал, доктор (Sc.D), профессор Ч. Зэгиймаа диплом гардан авсан докторуудад баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүслээ.