Цахим уулзалт хийв.

МУЭИС болон ОХУ-ын "Кузбасс" шинжлэх ухаан-боловсролын төвийн удирдлагууд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар цахим уулзалтыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав. Уулзалтад МУЭИС-ийн ТУЗ-ийн дарга Уве Пиерскала, МУЭИС-ийн захирал, доктор (Sc.D), профессор Ч. Зэгиймаа, тус сургуулийн Нээлттэй инновацийн төвийн захирал, доктор (Sc.D), профессор Ш. Бат-Эрдэнэ, "Эрдэм" хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Х. Батцэнгэл, Бизнесийн Эрдмийн сургуулийн захирал доктор (Ph.D), профессор А. Гэлэгжамц, зөвлөх профессор, доктор (Sc.D), профессор С. Будням, "Кузбасс" шинжлэх ухаан-боловсролын төвийн захирал Ганиева Ирина Александровна, тус төвийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны салбарын эрхлэгч Петрик Наталья Александровна, олон улсын хамтын ажиллагааны салбарын эрхлэгч Скорняков Иван Анатольевич, Монгол Улсын "Мэдлэг" нийгэмлэгийн дарга, "Кузбасс" шинжлэх ухаан-боловсролын төвийн Монгол дахь төлөөлөгч, доктор (Ph.D), профессор С. Хаш-Эрдэнэ нар оролцов. 

Уулзалтаар МУЭИС болон "Кузбасс" шинжлэх ухаан-боловсролын төв нь боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны хэлбэрийг нарийвчлан тогтоох талаар харилцан тохиролцсон байна.