Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

БНХАУ-ын Бөхай Их сургууль, МУЭИС, "Нэг бүс нэг зам" олон улсын хөгжлийн судалгааны академи  нь хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны гурвалсан гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгууллаа.

Гэрээнд хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, багш, оюутан солилцоо хийх, "Нэг бүс нэг зам" олон улсын хөгжлийн судалгааны академийн санаачилсан "Зуун докторын удирдагч" төслийн үйл ажиллагааг дэмжин, цар хүрээг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.