БМИҮЗ-ийн шинжээчийн баг ажиллаж байна

Монгол улсын Эрдмийн их сургуулийн "Бизнесийн удирдлага" магистрын хөтөлбөрт Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирлын тушаалаар шинжээчийн баг томилогдон 05 дугаар сарын 21-нээс эхлэн хөндлөнгийн үнэлгээ хийж байна. Зохицуулагчаар тус ажлын албаны мэргэжилтэн доктор Даваажаргал ажиллаж байна.