card

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

   Дэлхий нийтийг хамарсан системийн хямрал нь хүн төрөлхтөний өмнө олон тулгамдсан асуудлыг бий болгож, тэдгээрийг цаг алдахгүй, хурдацтай шийдвэрлэх арга зам, гарц шийдлийг зөвхөн шинэ мэдлэг, шинжлэх ухаан, технологийн дэвшилээс л олох боломжтой билээ. Ийм л цаг үед гадаад, дотоод орчин нөхцлийн хурдацтай өөрчлөлт, улам богино хугацаатай, байнгын давтамжтай гарах болсон хувьсалын нөхцөл байдалтай уялдуулан үр дагаврыг урьдчилан харах, дүн шинжилгээ хийж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлох нийгмийн шаардлага хурцаар тавигдах боллоо. Тус сургууль нь орчин үеийн судалгаа, эрдмийн зэргийг олгох боловсролоор нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилгоо хэрэгжүүлэхдээ олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд, эрдэмтдийн баг, хамтлагтай нягт хамтын ажиллаж байна. МУЭИС нь судалгааны анхны их сургуулийн хувьд олон шинжлэх ухааны харилцан шүтэлцээн дээр орчин үеийн глобал судалгааг хийх, шинэ мэдлэг бий болгох, шинжлэх ухааны шинэ чиглэлийг хөгжүүлэх улс орон, бүс нутаг, хүн төрөлхтөний өмнө тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн өндөр түвшинд шийдвэрлэж чадах боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарч ирлээ. Тус сургуулийг төгсөгчид нийгмийн бүхий л салбарт хошуучлан манлайлан ажиллаж тэдний дотроос Монгол улсын гавьяатууд, шинжлэх ухааны анхдагчид, төр засгийн зүтгэлтнүүд олноор төрөн гарсанд бид ихээхэн бахархалтай байдаг юм.  

МУЭИС-ийн сайтанд зочлон буй Танд эрдэм номын мэлмий хурц байж, санасан бүхэн нь сэтгэчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

                                                                                                                            Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа

 

Хүсэлт илгээх